Бүтээгдэхүүн

Мал төхөөрөх үйлдвэр, захиалагчийн шаардлагын дагуу 4-5 ангилж савлан хаяг шошгыг нааж хайрцагт хийн савладаг, Дулааны аргаар боловсруулах цехтэй, 420 м.кв 3 сэврээх, 320 м.кв 9 гүн хөлдөөгч, 1870 м.кв 10 хадгалах агуулахтай. Хадгалалтын хэвийн ажиллагааг тогтмол хянадаг,

HALAL, HACCP, ISO-22000

Үйлдвэрт нэвтрүүлсэн стандартууд болон бүтээгдэхүүн
НАССР
НАССР
ХАЛАЛ
ХАЛАЛ
ISO 22000
ISO 22000
Бүтээгдэхүүний нэр төрөл
Бүтээгдэхүүний нэр төрөл
Бүтээгдэхүүний нэр төрөл
Бүтээгдэхүүний нэр төрөл
aboute

Бизнесийн туршлага

КОМПАНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Шинжлэх ухаан, технологид суурилсан тасралтгүй үйл ажиллагаатай эхлэн боловсруулах үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлсэн үйлдвэр болно.

2018 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлснээр Улаанбаатар хотын СХД-ийн 32-р хороо, Эмээлт үйлдвэрийн бүсэд 1,1 га газарт Бог болон бод мал төхөөрөх цех, сэврээх өрөө - 2ш, мах шулах ангилах цех -2ш, дулааны аргаар боловсруулах цех, өдөрт 60тн мах гүн хөлдөөх агуулах, 2000тн хөргөлттэй агуулахуудыг ашиглалтанд оруулан ажиллаж байна. 2019 онд Иран улс руу хонины мах 1100 тонн, Хятад улс руу 100 тонн адууны мах экспортлосон ба дотоод зах зээл 500 тонн үхэр, хонь, ямааны мах үйлдвэрийн аргаар бэлтгэн нийлүүлсэн байна. 2020 онд дотоодын зах зээлд : Улсын нөөцийн маханд 100 тонн хөрөөдөж савласан үхэр, хонины мах, 1000 тонн үхэр, хонь, ямааны гулууз мах бэлтгэн нийлүүлсэн мөн MCS групп компанид 200 тонн хонь, үхрийн ангилж савласан мах нийлүүлсэн. 2021 онд дотоодын зах зээлд : Улсын нөөцийн маханд 430 тонн хөрөөдөж савласан үхэр, хонины мах , 2000 тонн үхэр, хонь, ямааны гулууз мах борлуулсан. Хятад улс руу 450 тонн ангилж савласан адууны мах, 250 тонн зумласан бог малын мах экспорт хийсэн. Малаас гарсан дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан дотоод зах зээлд нийлүүлсээр ирсэн

Танилцуулга

Үйлдвэр цехүүд хүчин чадал, агуулах

Бог мал төхөөрөх цех
Богийн цех нь өдөрт нь 800-900 толгой мал төхөөрдөг.Толгой үзлэг, цуслах, арьс хуулах, гэдэс гаргах, дотор эрхтэний үзлэг, хуурай болон нойтон цэвэрлэгээ, гулууз үзлэг гэсэн дамжлагуудтай.
Бог малын гулууз мах шулж ангилах, савалгааны цех
Өдөрт 800-900 хүртэл бог малын гулууз махыг 0*с - (+4*с) градуст 12-24 цаг сэврээж махны гүн (+5.5*c) -(+6*)c градуст хүрсэн үед ангилгаа савлагааны цех рүү шилжүүлнэ
Бод малын төхөөрөх цех
Бодын цех нь өдөрт нь 50-70 толгой мал төхөөрдөг. Цахилгаанаар муужруулах , цуслах , толгойн үзлэг, арьс хуулах /автомат/, гэдэс гаргах , дотор эрхтэний үзлэг , гулууз үзлэг, гулууз хуваах гэсэн дамжлагуудтай.
Бод малын гулууз мах шулж ангилах, савалгааны цех
Өдөрт 50-70 хүртэл бод малын гулууз махыг 0*с - (+4*с) градуст 12-24 цаг сэврээж махны гүн (+5.5*c) -(+6*)c градуст хүрсэн үед ангилгаа савлагааны цех рүү шилжүүлнэ.

Манай компанитай хамтран ажиллахыг
хүсвэл бидэнтэй холбогдоорой !

Холбоо барих